×

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 26-р байр, Сөүл Бизнес төвийн 3-р давхар 5 тоот

(+976) 7777-4044

info@brova.mn

Үйлчилгээний нөхцөл

“BROVA” АППЛИКЕЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ (Stardust Vision partners LLC)


1. Ерөнхий нөхцөл

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр "Стардаст Вишн партнерс" ХХК (цаашид "Байгууллага" гэх) буюу Мэдлэгтэн аппликейшн (цаашид "Аппликейшн" гэх)-ийг ашиглаж байгаа иргэн (цаашид "Хэрэглэгч" гэх) нарын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.

1.2. Аппликейшн нь манай байгууллагын өмч ба оюуны өмчөөр хамгаалагдсан болно.

1.3. Аппликейшнд байршуулсан мэдээлэл, курс, контентууд нь тухайн мэдээлэл, контент, курсийг боловсруулсан байгууллага болон хувь хүний өмч байх болно.

1.4. Аппликейшнд байршуулсан мэдээллүүдийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэх, ашиглахыг хориглоно.

1.5. Бидний үйлчилгээтэй холбоотой бүх маргаан Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэнэ.

2. Аппликейшний ажиллагаа

2.1. Та манай аппликейшнд нэгдэхийг хүсвэл заавал бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай. Бүртгэл хийгээгүй, нэвтэрч ороогүй тохиолдолд танилцуулга контент, сургалт болон нийтлэлийг үзэх боломжтой.

2.2. Та бүртгэл үүсгэхдээ бүх мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай.

2.3. Аппликейшн дээр төлбөр төлөлт хийвэл таны банкны мэдээлэл таны санхүүгийн үйлчилгээ авдаг гуравдагч талын үйл ажиллагаагаар зохицуулагдана. Бид зөвхөн таны төлбөр төлөлт хийгдсэн эсэх мэдээллийг авах болно.

2.4. Бид таны хувийн бус мэдээллүүдийг аппликейшний чанарыг сайжруулах зорилгоор ашиглаж болно.

3. Анхаарах зүйлс

3.1. Аппликейшн нь 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдлын улмаас түр хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтан ажлын цагаар боломжит богино хугацаанд засварлах үүрэгтэй.

3.2. Контент, курсийн үнийн шинэчлэл, урамшуулал, хөнгөлөлт болон шинэ үйлчилгээг байгууллага бүрэн хариуцна.

4. Хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлага

4.1. Хэрэглэгч нь аппликейшнд доромжилсон хараалын үг эсвэл насанд хүрэгчдийн хэллэг, сэтгэгдэл оруулахгүй байх үүрэгтэй.

4.2. Тухайн хэрэглэгч өөрийн бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээнэ.

4.3. Хэрэглэгч нь аппликейшн дээр үүссэн системийн алдаанаас (bug) үүссэн хэмжигдэхүйц хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.

4.4. Мөн алдаатай мэдээ, мэдээллийг засахыг шаардах эрхтэй.

4.5. Хэрэглэгч аппликейшнтэй холбоотой санал бодлоо илэрхийлэх эрхтэй.

5. Аппликейшний эрх, үүрэг, хариуцлага

5.1. Байгууллага чанартай контент, курсийг бүтээх үүрэгтэй.

5.2. Байгууллага ямагт бүтээгдэхүүн, системдээ сайжруулалт хийх үүрэгтэй.

5.3. Байгууллага аппликейшний системийн доголдолгүй ажиллагааг хангах үүрэгтэй.

5.4. Системийн доголдолоос (bug) шалтгаалж хэрэглэгчид хэмжигдэхүйц хохирол үүсвэл, хохирлыг хариуцан арилгана.

5.5. Бид урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдлаас үүссэн хохиролд хариуцлага хүлээхгүй болно.

5.6. Хэрэглэгч ёс бус сэтгэгдэл бичихгүй байх үүргээ биелүүлээгүй тохиолдолд аппликейшний зүгээс сэтгэгдлийг устгах, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийг системээс хасах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.

5.7. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, баяжуулах зорилгоор ашиглах эрхтэй.

6. Үйлчилгээ авах боломжгүй нөхцөл

6.1. Бид ашиглалтын нөхцөлүүдээ цаашид сайжруулан шинэчилсээр байх бөгөөд таны эрх болон үүрэгт өөрчлөлт орвол тухай бүрд аппликейшнд шинэчлэн байршуулах болно.

6.2. Бид үйл ажиллагаа болон системийн шинэчлэлт хийх зорилгоор аппликейшнээ түр зогсоох боломжтой бөгөөд энэ тохиолдолд танд урьдчилан мэдээлэх болно.

7. Мэдээллийн нууцлал

7.1. Хэрэглэгч өөрийн бүртгэлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан хохирлыг өөрөө хариуцна.

7.2. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг аппликейшн тухайн эрх бүхий этгээдэд задруулж болох бөгөөд ийнхүү мэдээлэл задруулсан талаар хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй.

7.3. Аппликейшн нь хэрэглэгчийн мэдээллийг энэхүү нөхцөлд зааснаас өөр зорилгоор ашиглах, бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд ийнхүү ашигласан, шилжүүлсний улмаас хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцна.

8. Оюуны өмч

8.1. Аппликейшнд ашиглагдаж буй “Youtube”-ээс дамжуулан байршуулснаас бусад бүх контент, курс, нийтлэлийн зохиогчийн эрх нь байгууллагын өмч байна.

8.2. Хэрэглэгч нь аппликейшн дээрх контент, курсийг бүрэн буюу хэсэгчлэн хуулбарлахгүй, олшруулахгүй, арилжааны зорилгоор ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.

9. Бусад

9.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь аль нэг зүйл заалт нь хүчин төгөлдөр бус, хууль бус болон хэрэгжүүлэх боломжгүйд тооцогдсон бол, тус заалтыг хуульд нийцсэн агуулга бүхий заалтаар орлуулан хэрэглэнэ.

9.2. Байгууллага нэг талын санаачлагаар энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба өөрчлөгдсөн даруйд аппликейшний “Үйлчилгээний нөхцөл” цэсэд байршуулна.

9.3. Аппликейшний лого тэмдэглэгээ болон бусад тэмдэгтүүд Монгол улсын хуулиар хамгаалагдсан...

АПП ТАТАХ